Хэрхэн компьютер тоглоом бүтээх вэ?

Та тоглоом хэрхэн бүтээдгийг мэдэхийг хүсч буй тоглоом сонирхогч мөн үү? Тэгвэл та эдгээр сорилтыг даван туулж, хүнд хэцүү асуудлын бүтээлч шийдлийг олох дуртай юу. Өнөөгийн тоглоомын хөдөлгүүрүүд нь компьютерийн програмчлалын талаар бага эсвэл огт мэдлэггүй байсан ч бараг бүх платформд зориулсан тоглоом бүтээх, нийтлэх ажлыг хийхэд урьд өмнөхөөсөө илүү хялбар болгож байна. Та өөрийнхөө ур чадвар юу болохыг мэдэж, түүнийг тойрон тоглоом зохиох хэрэгтэй. Энэхүү нийтлэлээр бид танд компьютерийн тоглоом хийх үндсийг заах болно.

-- Тоглоомоо төлөвлөх --





















1. Ур чадвартаа анхаараарай.

Видео тоглоом бүтээх нь маш олон ур чадвар шаарддаг. Үүнд: скрипт бичих, програмчлал, урлагийн дизайн,дүрийн дизайн, түвшний дизайн, 3D загварчлал, аудио дизайн, хөгжмийн найруулга гэх мэт. Хэрэв та ганцаараа эсвэл бүр жижиг багтай ажиллаж байгаа бол өөрийн давуу тал юу болохыг анхаарч үзэх хэрэгтэй. Таны давуу тал дээр тоглоом зохион бүтээх нь хамгийн сайн бооцоо юм. Та чадварлаг дизайнер боловч сайн програмист биш бол бэлэн загвар дээр суурилсан тоглоом хийх боломжтой. Өөрийн ашигласан загварын дагуу стандарт хүн буудагч эсвэл RPG тоглоом бүтээж, дараагаар нь өөрийн хэв маягаа оруулж болно Хэрэв та чадварлаг програмист хэдий ч мундаг артист биш бол хялбаршуулсан урлагийн энгийн хэв маягтай өвөрмөц тоглоом бүтээх талаар бодож үзээрэй. Олон тооны алдартай бие даасан тоглоомуудыг 8 битийн pixel art эсвэл бүр энгийн дүрс, өнгөөр ​​бүтээдэг.





















2. Дизайн баримт бичгийг бий болгох.

Тоглоом хийж эхэлхээсэн өмнө та бүтээх зүйлээ шийдсэн байх хэрэгтэй. Тоглоомын бүх нарийн ширийн зүйлийг агуулсан дизайны баримт бичгийг эхлээд үүсгэ. Энэ нь тоглоомын үндсэн механик, концепцийн урлаг, түвшний дизайн, тоглоомын өрнөл, скрипт болон бусад бүх зүйлийг агуулж болно. Хэрэв та хүмүүстэй баг болж хамтарч ажиллаж байгаа бол энэ нь их чухал юм.  Та бүтээхийг хүсч буй зүйлийнхээ цар хүрээг сайтар анхаарч үзээрэй. Алдартай тоглоомуудыг бүтээхэд хэдэн арав, бүр хэдэн зуун хүнтэй баг олон жил шаардагддаг. Та дараагийн Call of Duty тоглоомыг ганцаараа бүтээж чадахгүй. Ялангуяа энэ нь таны хийсэн анхны тоглоом бол. Таны хүсэл эрмэлзэл таны ур чадвар, нөөц, цаг хугацаатай тохирч байгаа эсэхийг шалгаарай.


3. Та өөрт тохирсон тоглоомын хөдөлгүүрийг олох хэрэгтэй.

Тоглоомын хөдөлгүүр нь тоглоомын гол тулгуур зүйл юм.Энэ бол графикийг дүрслэх, дууг боловсруулах, товчлуурын оролтыг боловсруулах, кодчилол, скрипт боловсруулах гэх мэт олон зүйлийг хийдэг програм хангамж юм. Хэрэв та чадварлаг програмист бол өөрийн тоглоомын хөдөлгүүрийг зохион бүтээх боломжтой. Магадгүй та одоо байгаа тоглоомын хөдөлгүүрийг ашиглахыг хүсэх байх. Аз болоход, сонгох боломжтой олон тооны тоглоомын хөдөлгүүрүүд байдаг. Олон хүмүүст тэдгээрийг татаж аваад үнэгүй сурч эхлэх боломжийг олгодог. Та эдгээр тоглоом хөдөлгүүрүүдийг туршиж үзэх боломжтой.

Unity: Unity бол 3D болон 2D тоглоом бүтээхэд ашигладаг алдартай тоглоомын хөдөлгүүр юм. Эхлэн хөгжүүлэгчид сурахад маш хялбар байдаг. Энэ нь инди тоглоом үйлдвэрлэгчид болон гар утасны тоглоомын зах зээлд алдартай. Та Unity-г https://unity.com/  хаягаас татаж авах боломжтой.

Unreal Engine: Unreal бол илүү дэвшилтэт тоглоомын хөдөлгүүр юм. Энэ нь гайхалтай визуал графикаараа алдартай. Unreal дээр Мортал Комбат, Final Fantasy VII Remake зэрэг олон алдартай тоглоомуудыг бүтээхэд ашиглаж байсан. Гэсэн хэдий ч энэ нь анхлан суралцагчдад зориулагдсан хөдөлгүүр бол биш юм. Доорх холбоосоор та Unreal Engine-ийг татаж авах боломжтой https://www.unrealengine.com/en-US/

Amazon Lumberyard: Amazon Lumberyard нь Amazon компаний хийсэн 3D тоглоомын хөдөлгүүр бөгөөд Amazon Web Services-ээр дэмжигддэг. Энэ нь таны үйлдвэрлэсэн тоглоомоос ямар ч роялти авдаггүй онцлог шинж чанартай тоглоомын хөдөлгүүр юм. Үүгээр онлайн тоглоом хийхэд тохиромжтой. Та Lumberyard-г https://aws.amazon.com/lumberyard/ сайтаас татаж авах боломжтой .

Game Maker Studio: Game Maker Studio нь код бичих мэдлэг шаарддаггүй 2D тоглоомын хөдөлгүүр тул анхлан суралцагчдад тохиромжтой. Game Maker Studio ашиглан 3D тоглоом хийх боломжгүй. Та https://www.yoyogames.com/en/gamemaker-аас Game Maker Studio-г татаж авах боломжтой

Godot: Godot бол MIT-ийн боловсруулсан үнэгүй, нээлттэй тоглоомын хөдөлгүүр юм. 2D болон 3D тоглоомуудад зориулсан олон төрлийн хэрэгслийг санал болгодог. Godot нв нээлттэй хөдөлгүүр учраас таны хөгжүүлсэн тоглоомд гишүүнчлэлийн хураамж, нөөц ашигласны төлбөр байхгүй. Та Godot-г https://godotengine.org/ сайтаас татаж авах боломжтой.



























4. Танд Хэрэгтэй нэмэлт хэрэгслийг шийдээрэй.

Та ямар тоглоомын хөдөлгүүр ашиглахаа шийдсэний дараа тоглоомын хөрөнгийг бий болгоход ашигладаг нэмэлт хэрэглэгдэх зүйлсийг сонгох хэрэгтэй. Үүнд програмчлалын хэл, кодчиллын нэгдсэн хөгжүүлэлтийн орчин, график дизайны программ, 3D загварчлалын программ, дижитал аудио программ (DAW) болон бусад зүйлс багтаж болно.

Програмчлалын хэл:
Зарим тоглоомын хөдөлгүүрүүд нь програмчлалын мэдлэггүйгээр тоглоом зохион бүтээх боломжтой байдаг. Гэсэн хэдий ч програмчлал нь танд хэрэгтэй ур чадвар бөгөөд таны тоглоомын дизайнтай илүү их зүйлийг хийх боломжийг олгоно. Та зүгээр л ашиглах програмчлалын хэлээ сонгох хэрэгтэй. Тоглоом боловсруулахад хэрэглэгддэг алдартай програмчлалын хэлнүүдэд: C# , C++ , Java , болон Python орно. 

Хөгжлийн нэгдсэн орчин:
IDE нь компьютерийн програмистуудад хэрэглүүр санал болгодог бөгөөд програмистуудад хамтран ажиллах, ажлаа нэгтгэх боломжийг олгодог программууд юм. Зарим алдартай IDE-д: (энэ хэсэгт програмын нэр нь гарч ирээгүй байсан) болон Eclipse орно.

2D графикийн програм хангамж:
2D график нь хавтгай дүрс юм. Тэд тоглоомын хөгжилд маш их ашиглагддаг. Тэдгээрийг ашиглан HUD, гарчгийн дэлгэц, тоглоомын цэс, спрайт, дэвсгэр зураг болон бусад зүйлийг үүсгэж болно. 2D графикийг мөн 3D тоглоомын 3D объектыг бүтэцжүүлэхэд ашиглаж болно. Тоглоомын хөгжүүлэлтэд

Растер ба Вектор гэсэн хоёр төрлийн 2 хэмжээст график байдаг.
Растер зургууд нь пикселээс бүрддэг. Тэд тодорхой хэмжээстэй байдаг. Эдгээрт JPG, PNG, BMP зурагнууд багтана. Растер графикийн програм хангамжид Adobe Photoshop, GIMP орно. Вектор график нь өгөгдлийн цэгүүдээс бүрдсэн зураг юм. Тэд дүрсийг гажуудуулах, пикселийг бүдгэрүүлэхгүйгээр ямар ч хэмжээгээр өргөжүүлж болно. Эдгээрт SVG болон AI файлууд орно. Вектор графикийн програм хангамжид Adobe Illustrator , Inkscape орно. Та 2D хөдөлгөөнт дүрс үүсгэхийн тулд Adobe Animate ашиглаж болно.

3D графикийн программ хангамж:
Хэрэв та 3D тоглоом хийх гэж байгаа бол 3D объект, тор үүсгэж, хөдөлгөөн хийх боломжтой 3D график программ хэрэгтэй болно. Зарим алдартай 3D график програмуудад Blender 3D болон 3DS Max орно.

Дижитал аудио программ:
Дижитал аудио программуудыг аудио үйлдвэрлэхэд ашигладаг. Тэдгээрийг тоглоомын хөгжим бичих, бүтээх, мөн тоглоомын дууны эффектийг бүтээхэд ашиглаж болно. Зарим алдартай дижитал аудио программуудаас дурьдвал (DAWs) орно: Pro Tools , Ableton Live , Adobe Audition гэх мэт.