Unity 3D Game Kit Зүсэм Хичээл


Unity-г видео тоглоомын талбарын загварыг гаргахдаа ямар ч код бичихгүйгээр хийх замаар хялбараар сурах боломж. (3 цаг)

Тоглоом бүтээхийг хүссэн ч мэдэх зүйл нэг ч байхгүй байна уу? Тэгвэл энэ асуудлыг Unity 3D Game Kit шийдэж өгнө. Татах бүх материалууд мөн хичээлүүд маань бүгд үнэгүй. Ур чадвараа хөгжүүлэхэд тан туслах манай багаас бэлтгэж байгаа зүсэм хичээл билээ.



Манай энэхүү сургалт маань өөрөө чимх хичээл учир хэдхэн цагийн л урттай. Гэхдээ танд маш олон зүйлийг багцалж, ойлгомжтой мөн үр дүнтэйгээр заах болно.



Энэ хичээлийн хүрээнд уйтгартай нэг мөр ч код бичихгүй гэдгээрээ онцлогтой, харин ч хөгжилтэй байх болно. Тоглоомын талбар дээр ажиллахдаа нэг ч зүйлийг өөрөө хийх бэлдэх шаардлагагүй учир санаа зоволтгүй. Таныг манай энэхүү хичээлийг үнэгүй үзэх боломжийг олгох зорилгоор Youtube Суваг дээрээ оруулах болно.


Энэ хичээлийн хүрээнд таны сурах зүйлс:
  • Нэг ч код бичихгүйгээр Unity 3D Game Kit ашиглан тоглоомын талбар бэлдэж суурь ойлголт
  • Энэхүү хичээлийн аялалд хаалга нээж, хөдлөх боломжтой биет нэмэж мөн түүнчлэн өрсөлдөх дайснуудыг бэлдэх зэрэг олон зүйлсийг сурна.
  • Unity Engine-ы үндсэн ойлголт болон хэрхэн ашиглах талаар
  • Тоглоомын талбарыг энгийнээр мөн ямар загвараар төлөвлөх талаар