Тоглоом хөгжүүлэлтээ сайжруулах 12 алхам

Та тоглоом хөгжүүлэлтээ яаж нэг алхам ч болов сайжруулах вэ, гэж бодож байсан уу? Хэрэв тийм бол бид танд зорилгодоо хүрэхэд туслах 12 аргыг хүргэж байна.


Тоглоом хөгжүүлэлтээ сайжруулах 12 алхам 

Энэ удаагийн постоор бид бүхэн танд тус болох хэд хэдэн аргыг судалж үзсэний үр дүнд 12 энгийн алхмыг бэлтгэн хүргэж байна.

Манай Community суваг руу орж шинэ мэдээлэл үзэх бол энд дараарай
youtube.com/channel/UCNkH1pdpdGSMmOGA6ZAaomw/


Тоглоом тогло

Тоглосноор бид болох тоглоом хөгжүүлэгчдийн ур чадвар сайжридаг. гэхдээ тоглохдоо маш олон хүрээг хамарсан тоглоомыг сонгоорой, өөрийнхөө дургүй төрлийг ч гэсэн сонгох нь зүйтэй. Хэн мэдхэв та тэндээс танд урам өгөх зүйл олж ч болох юм.

Бусад хөгжүүлэгчдийг хар

Анхлан зохиогчид энэ алхмыг шууд алгасах тал их ажигладдаг. хэрвээ та дөнгөж эхэлж буй бол танд гайхалтай туршлага болж үлдэнэ гэдгийг хэлье. 

Itch.io энэхүү сайт дээр хүмүүс өөрсдийн тоглоомоо байршуулдаг билээ. та ч мөн адил өөрийн тоглоомын жижиг хэсгийг оруулж болно.

Аль болох олон хүмүүсээс зөвлөгөө ав.

Мэдээж хэрэг муухан анхны тоглоомоо бусдад танилцуулна гэдэг жинхэнэ утгаараа сүйрэл шиг санагдаж магадгүй. гэхдээ л та авах гээхийн ухаанаар хандах нь зүйтэй. тэдний өгөх зөвөлгөөнөөс та өөрөө хэдэн сар сууж байж ойлгох зүйлээ сонсон гэж амлъя.

Шүүмжилсэн бас сайшаасан зөвлөгөө хоёулаа хэрэгтэй. Гэхдээ шүүмжлэл ихэнх үед илүү тустай байдаг гэдгийг санаарай.


Үлдсэнийг дүгнээд товчилвол

  1. Олон төрлийн тоглоом тогло. (сонирхдоггүй төрлөөсөө ч бас)
  2. Stream хүмүүсийн бичлэгийг үз. Gremix...
  3. Бусад зохиогчдийг хар.
  4. Жижиг зүйлээс эхэл.
  5. Үнэхээр шүү, ОДОО БОДОЖ БАЙГААГААСАА ЖИЖИГ ЗҮЙЛЭЭС ЭХЭЛ.
  6. Хүмүүсд бүтээлээ хүргэ. (зөвлөгөө ав)
  7. Асуултанд нь хариул. (мөн бусад хүмүүсд зөвлөгөө өг)
  8. Зорилготойгоор алдаа гарга. (гэхдээ тэр нь ашиг тустай байх хэрэгтэй)
  9. Тоглоом зохиох хүсэлтэй хүмүүстэй холбогд.
  10. Тоглоомын багт ор.
  11. Хуучны тоглоом битий зохио. (Super mario, Tetris...)
  12. Steam дээр тоглоомоо байршуул. (маш олон хүний шүүмжлэлийг сонсох боломжтой гэсэн үг.)

Энэ мэдээлэл танд жоохон ч болов тус болсон гэдэгт итгэлтэй байна. 

Бидэнтэй холбогдох хаяг

Ирэх мэдээллээр уулзах хүртэл өдрийг сайхан өнгөрүүлээрэй.