Blender 3.3 LTS 3D Модел, Анимэйшн Бүтээх Цогц Сургалт

  

Blender программыг суурь мэдлэгээс бүрэн ойлголттой болох хүртэл бэлтгэх болно. Энэ сургалтын төгсгөл гэхэд та өөрийн тоглоомондоо зориулан 3D Модел, Анимэйшн бүтээж сурна.  (13 цаг)
Blender 3.3 LTS


Blender программ нь open source төрлийнх бөгөөд энэхүү программ дээр ямар ч нягтаршил өндөртэй биет хийхэд асуудал гарахгүй, дараа нь та өөрийн хүссэн Game Engine рүүгээ хөрвүүлж болно, 3D хэвлэл, мөн бусад программ байсан ч адилхан.
Та яагаад энэ хичээлийг үзэх хэрэгтэй талаарх хэдэн мэдээлэл хүргэе...


Та анхан шатных эсвэл мэргэжлийн байсан ч үйлдэл бүрийг дагаж хийх нь үр дүнтэй юм. Та зүгээр л дагаад copy paste хийж болох юм л даа гэхдээ давтлага хийснээр та сурсан цэс болон өөрийн чадвараа хөгжүүлэх боломжтой. 


Энэ сургалт нь бодит туршлага олгох алхмаар хийгдэх учраас та өөрийн төсөөлсөн бүхнээ бодит болгох боломжийг олгоно. Бүх татах хэрэгтэй материалыг хавсаргах учраас танд та цаг алдалгүй сурах болно.


Бүх Татах Материал
T-Rex Зураг